top of page
Writer's pictureBatbileg Basandorj

Аяллын тэмдэглэл №1

Бид Инчионоор дайраад нийт 11 цаг нислэг үйлдсэний дараа Непалийн нийслэл Катмандуд оройны 5 цагийн үед буув. Непалийн Визийг онгоцны буудад дээрээс авах бөгөөд 15 хоног 25$, 30 хноног 50$, 60 хоног 75$ юм байна лээ. Онгоцны буудал дээр байх ажилчид таны цахим визийг бөглөхөд туслах учраас хаашаа явах гэж санаа зовох зүйлгүй.

За тэгээд биднийг хөтөч маань Хинди уламжлалт ёсоор цэцэг зүүлгэн тосовоо. Ингээд зочид буудад руу шууд хөдөлсөн, орой буусан учраас мэдээж ажил тарах үетэй давхцаж цаг орчим түгжрээнд яваад ирсэн. /уул нь бол бидний 6 орчим км газар л даа/. Би өмнө нь Agoda app ашиглаад зочид буудалаа сонгоод төлчихсөн байсан болохоор шууд өрөөнүүддээ хуваарилагдаад орцгоов. /хүний 20$ орчим төлөхөд дажгүй буудалд орчихно доо/ Нээрээ зочид буудалаа сонгохдоо заавал Thamel гэх жуулчны хорооллыг сонгоорой. Тамелд ер нь жуулчдад зориулсан бүх төрлийн үйлчилгээнүүд бий. Жишээ нь: Аялал жуулчлалын компаниуд, төрөл бүрийн аяллын хөтөлбөрүүд, уулын аяллын бүх төрлийн хувцас хэрэглэлтэй дэлгүүрүүд, уулын өндөрийн эм, ус цэвэршүүлэх эмнүүд, олон үндэсний хоолнууд. За ер нь тэгээд та ямар төлөвлөгөөгүй Тамелд ирсэн ч гэсэн эндээс хүссэн зүйлээ олж болноо. За тэгээд орой бид гарч Непаль хоол идэж үзэцгээж, танилцах үдэшлэгээ хийгээд амарцгаалаа.

Катманду хотын аялал: Аяллынхаа 2 дахь өдрөө бид өглөө босоод өглөөний цайндаа орцгоон Тамелийн гудамжуур зугаалж өөрт хэрэгтэй зүйлсүүдээ худалдаж авцгаалаа. Худалдаж авсан зүйлсээсээ дурьдвал уулын таяг хосоороо 2600 рупи /1$=127рупи/, Thermal shirt 2000 рупи, -10 тай мишок 15 хоног түрээслэхэд 2000 рупи, 1л цэвэр усны сав 550 рупи, усны бактер устгах эм 500 рупи 50 ширхэгтэй. Тамелд гэхдээ яг ориг бараа зардаг газрууд нь тусдаа гудамжинд бий, энд маш олон дэлгүүрийн уулын аяллын дэлгүүрүүд байх хэдий ч дийлэнхи нь дуйрамал бараануудтай. Гэхдээ та хэрэгцээтэй заавал худалдаж авах шаардлагагүй ямар нэгэн барьцаагүйгээр зүгээр түрээслэхэд л болно. /гэхдээ хөтөчийн тань таньдаг газар байх хэрэгтэй/

Хоолны хувьд бол гамбирнаас эхлээд стэйк хүртэл бүх төрлийн хоол бий дээ. Үнийн хувьд 400-1000 орчим, кофе бол 400 орчимтой байсан.

За ингээд шоппинг дууссаны дараа бид Monkey temple рүү хөдөлцгөөсөн. Энэ хийд маш их сонирхолтой Хинди болоод Буддын шашны бурхан шүтээнүүд зэрэгцээд л байж байна. Энэ нь ямар ч шашинтай хүмүүс эв найрамдалтайгаар зэрэгцэн оршин тогтнох хэрэгтэйг сануулж буй мэт санагдсан. Энэ хийдэд анхаарал татсан зүйлүүдийн нэг нь гэрэл зурагчид дүүрэн байна лээ, манайхаар бол талбайн гэрэл зурагчид гэсэн гэсэн үг юм даа. Жуулчдадаас гадна орон нутгийн хүмүүс ихээр очдог газар шиг санагдсан. Энд мөн маш олон бурхан шашины холбогдолтой зүйлсүүд зарагддаг юм билээ хөөрөг юмуу хөөрөгний чулуу нилээн хайсан боловч олж чадаагүй ээ /хэрвээ худалдан авалт хийх гэж байгаа бол анхны үнээр хэзээ ч авч болохгүй яг л Эрээнд явж байгаа мэт наймаа хийх хэрэгтэй шүү/. Хураамж нь 200 рупи

Baktaphur old city - Бактпур гэх газар нь Непалийн эртний хот гэж явдаг бөгөөд бүх байшин барилга интериэр этр бол эртний эртний, зарим нь байшин нь газар хөдөдлөлтөнд нурна гээд том том палкаар түшүүлээд тавьчихсан. Doctor strange киноны зарим зураг авалтыг энд хийснээс хойш илүү алдартай болсон гэдэг. Энд үзсэн харсан зүйлүүдийг ярьвал их уртаа урт, тиймээс та бүхэн өөрсдийн нүдээрээ хараарай. Хэрэв Катмандуд илүү хэд хонох бол энд маш олон Гэстхаус болон зочид буудлууд байдаг шүү. Хураамж нь 1500 рупи. 

Ингээд 2 чухал газраар ороод ирэхэд 7



цаг орчим зарцуулсан, машин түрээсэндээ хүний 15$ төлсөн байгаа.


43 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page